loader
Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчид маргааш дахин шалгалтад хамрагдана

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчид маргааш дахин шалгалтад хамрагдана

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг энэ оны дөрөв болон тавдугаар сард зохион байгуулсан билээ.

Энэхүү хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид наймдугаар сарын 20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана. Улаанбаатар хотын шалгалт Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдана.

Шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балтай шалгалтад орох юм.

Шалгалтын журмаар хориглосон хэрэглэгдэхүүнийг авч орохыг хориглоно.


Суудлын хуваарийг ЭНД дарж регистрийн дугаараар нэвтрэн хэвлэж авч очихыг анхаарна уу.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тавын даваанд унасан, улсын цолтой нэг бөхөөс допинг илэрчээ

Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдсан 64 бөхөөс авсан допингийн шинжилгээ авсан бөгөөд нэг бөхөөс допинг илэрсэн байна.Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Тө

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарсан бол 30,000-5,000,000 төгрөг авна

2022 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг сануулж байна.

Дарханы замын тендерт оролцсон албан тушаалтнуудын 30 гаруй объектод шалгалт хийж байна

Дарханы замын тендерт оролцсон албан тушаалтнуудын 30 гаруй объектод шалгалт хийж байна.Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан хаагчдыг АТГ-аас шалгаж эхэллээ. То