loader
13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоолоо

13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоолоо

Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. 

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа эдгээр 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана. 

21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах 6 сарын хугацаатай үүрэг өгчээ. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм. 

Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм.






Эх сурвалж: БШУЯ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орсон ТТХГ-ын ажилтны хүнд гэмтсэнийг нууцалжээ 

Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарчээ.

Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан байна.Энэ нь жилд 1 сая хүртэлх жуулчин хүлээн авах зорилтыг биелүүлэх боломж хэмээн үзэж буйг БОАЖ-ын

Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст

Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар судлах тусам бид өөрийгөө ойлгон, мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, өөр өөр нөхцөл байдалд өөрийгөө болон бусдыг хайрлахад суралцдаг. Энэ оны байдлаар дэлхий дахинд 2 сая гар