loader
Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 12-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27...-32 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -22...-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -19...-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -18...-20 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УДЭТ-ын найруулагчаар М.Батболдыг томилжээ

Шинэ оны босгон дээр Улсын драмын эрдмийн театр “бүл нэмжээ”. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагчаар М.Батболдыг томилсон байна. Тэрбээр Орфей театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж ба

Иргэд автобусаар хэдэн буудал явахаасаа хамаарч 500-1500 төгрөг төлдөг болно

Нийслэлийн автозамын түгжрэл түүний сөрөг нөлөөллийг бууруулах тусгайлсан хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барин намрын чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болжээ.Нийслэл, ХЗДХЯ хамтра

Аймгуудаар явж тэрбум төгрөгийн эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг баривчилсан байна

2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 60 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэр