loader
Зам ашигласны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулахгүй

Зам ашигласны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулахгүй

Улаанбаатар хотыг тойрсон 6 төлбөр авах /товчоод/ цэгүүд цахимжсанаар иргэд зам ашигласны төлбөрөө бэлэн мөнгөөр бус ROADPAY.MN сайтаар болон бусад хэлбэрээр төлөх болсон. Тэгвэл товчоодоор нэвтэрсэн иргэдийн ердөө 5 хувь нь төлбөрөө хугацаанд нь төлж байгааг албаныхан мэдээллээ.

Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нар автомашины оношилгоонд орохдоо зам ашигласны төлбөрөө төлсөн байхыг шаардаж эхэлсэн байна. Жолооч оношилгоонд орохын өмнө roadpay.mn сайтаар болон Ebarimt аппликэйшний хялбар бүртгэл хэсэгт хандан зам ашигласны төлбөрөө шалган төлөх боломжтой юм.

Товчоодын цаана гэртэй айлууд буюу СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн 14-р хороо, Налайх дүүргийн оршин суугчид албан ёсны хаягаараа тухайн хороо, дүүрэгтээ бүртгэлтэй байснаар цагаан жагсаалтад хамрагдан үнэ төлбөргүй зорчих талаар албанынхан мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол, Японы бизнес форум болж байна

Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн о

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэ

"Богдхан төмөр зам"-д зориулж нийслэлээс 496 га газар чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг танилцуулав.Тодруулбал, Засгийн газрын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Т