loader
“Камерны тос” гэж мансууруулах бодис нэвтрүүлсэн этгээдэд 6.6 жил хорих ял оноолоо

“Камерны тос” гэж мансууруулах бодис нэвтрүүлсэн этгээдэд 6.6 жил хорих ял оноолоо

Улсын хилээр сэтгэцэд нөлөөлт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Ц нь АНУ-аас 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гаалийн хяналтын бүсэд бусдын бичиг баримтын хуулбар болон илгээмжийн бичиг зэргийг ашиглан бараа мэдүүлэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэр, төрөл зэргийг “камерын тос” гэж хуурамч мэдээллийг бүрдүүлжээ.

Улмаар Гаалийн эрх бүхий албан тушаалтан түүнийг саатуулсан байна. Нийслэлийн Прокурорын газраас Ц-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 6.6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан байдаг. Уг гэмт хэрэг нь улсын хилийн халдашгүй, дархан байдлыг алдагдуулдгаас гадна, нийгмийн хор аюул, уршиг их гэмт хэрэг юм.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ноён Антонио Гуттерешийг хүндэтгэн угтав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийг хүндэтгэн, албан ёсоор угтах ёслол

НААДМЫН ӨДРҮҮДЭД ӨРХИЙН ЭМНЭЛЭГ 10.00-15.00 ЦАГТ АЖИЛЛАНА

Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар ЭМЯ-наас мэдээлж байна.ЭМЯ-ны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Навчаа, Сумын болон өрхийн эрүүл мэндийн т

Наадмын хуулийг зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.30/ хуралдаж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн төслийн талаар хэлэлцлээ.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэг