loader
Дэлхийн аваргыг зорьсон 3х3 шигшээ багийн ТОГЛОЛТЫН ХУВААРЬ гаржээ

Дэлхийн аваргыг зорьсон 3х3 шигшээ багийн ТОГЛОЛТЫН ХУВААРЬ гаржээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Европ тивийг зорьсон.

Бельгийн Антверп хотод энэ сарын 21-26-ны хооронд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 40 багийн 170 гаруй тамирчин оролцоно.

Тэмцээний өмнө Серби, Францын шигшээ багтай бэлтгэл хийх Монголын шигшээ баг болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаарх нэгдсэн мэдээллийг хүргэе.

Оноолт:

Монголын эрэгтэй баг хэсгийн шатанд Литви, Герман, Тайвань, Чилийн багуудтай "B" хэсэгт таарсан бол эмэгтэй баг Польш, Египет, Доминикан, Бельгийн багуудтай "C" хэсэгт тоглоно.

Хэрэв эрэгтэй баг хэсгийн нэгдүгээр байраар шалгарвал А хэсгийн 3-р байр болон D хэсгийн 2-р байраар гарсан багуудын хожсонтой тоглоно. Харин B хэсгийн 2-р байраар хасагдах шатанд шалгарвал С хэсгийн 3-р байраар гарсан багтай тоглоно. Хожвол D хэсгийн 1-р байрны багтай шөвгийн наймд тоглоно. Мөн B хэсгийн гуравдугаар байраар гарвал C хэсгийн 2-р байраар шалгарсан багтай тоглоно. Хожвол А хэсгийн 1-р байрны багтай учраа таарна.

Харин эмэгтэй баг С хэсгийн нэгдүгээр байраар шалгарвал A хэсгийн 2-р байр болон D хэсгийн 3-р байрны багуудын хожсоныг шөвгийн наймд хүлээнэ. Хэрэв С хэсгийн 2-р байраар шалгарвал B хэсгийн 3-р байрны багтай тоглох ба хожвол А хэсгийн 1-р байрны багтай тоглоно. С хэсгийн 3-р байраар гарвал B хэсгийн 2-р байрны багтай тоглоно. Хожвол D хэсгийн 1-р байрны багтай шөвгийн наймд тоглох юм.

Хуваарь:

Тэмцээн зургаадугаар сарын 21-ний 18:00 цагаас эхэлнэ. Харин Монголын эмэгтэй баг салхийг хагалж 22-ны 21:30 цагаас Бельгитэй тоглосон. Харин эрэгтэй баг эхний тоглолтоо тухайн шөнө 00:00 цагаас Тайваньтай хийнэ.

Эрэгтэй баг.

  • Зургаадугаар сарын 22. 00:00 цагт Монгол - Тайвань
  • Зургаадугаар сарын 22. 03:10 цагт Монгол - Литви
  • Зургаадугаар сарын 24. 23:05 цагт Монгол - Герман
  • Зургаадугаар сарын 25. 00:25 цагт Монгол - Чили

Эмэгтэй баг.

  • Зургаадугаар сарын 22. 23:30 цагт Монгол - Бельги
  • Зургаадугаар сарын 22. 02:15 цагт Монгол - Польш
  • Зургаадугаар сарын 25. 01:00 цагт Монгол - Доминикан
  • Зургаадугаар сарын 25. 04:10 цагт Монгол - Египет

Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. Даваасамбуугийн Дэлгэрням
  2. Энхбатын Дөлгөөн
  3. Ариунболдын Ананд
  4. Онолбаатарын Энхбаатар
  5. Ганцолмонгийн Ган-Эрдэнэ
  6. Цогтын Отгонжаргал

Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  1. Баатарын Болор-Эрдэнэ
  2. Онолбаатарын Хулан
  3. Мөнхсайханы Цэрэнлхам
  4. Ганбатын Минжин
  5. Бат-Эрдэний Ариунцэцэг
  6. Энхтайваны Чимэддолгор

Дасгалжуулагчдын баг:

  1. Ерөнхий дасгалжуулагч - МУГД Сүхбаатарын Тулга
  2. Дасгалжуулагч - Стив Сөр
  3. Хөдөлгөөн засалч - Баттулгын Тэлмэн
  4. Team Delegate - Өлзийбаярын Мөнхчулуун

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үдийн хоол: Ахлах, дунд ангийнханд өгч эхэлнэ, хоолны мөнгийг 2500 төгрөг болгох шаардлагатай

Ахлах болон дунд ангийнханд сургуулиас үдийн хоол өгөх нь чухал ач холбогдолтой. Энэ нь боловролоос гадна тэдний эрүүл мэндэд хийж буй төрийн чухал хөрөнгө оруулалт байх ёстой. Угаас манай улс бүх сур

Улсын хэмжээнд бүх "Нийтийн цэвэрлэгээ" хийх БОАЖ-ын сайд шийдвэр гаргалаа

Улсын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ хийх БОАЖ-ын сайдын шийдвэр гаргажээ.Тодруулбал, нийслэл, аймаг, дүүрэг, сумдад хог, тоос тортог, бохирдлоос салах нийтийн их цэвэрлэгээг хийх БОАЖ-ын Сайд Б.Бат-

Хүүхдийн мөнгийг 8 жилийн турш хууль бусаар авч, 4.4 сая төгрөгийн хохирол учруулжээ

Иргэн Б нь өвчний улмаас 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан охин А-г нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй бодит байдлыг нуужээ.Улмаар нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдий