loader
ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн авч уулзав

ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн авч уулзав

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан баасан гарагт /2022.06.17/ ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимировичийг хүлээн авч уулзав.


Уулзалтанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэргэжилтэн Э.Энхсоёл нар оролцлоо. Уулзалтын эхэнд Калмыков Степан Владимирович БТСУХ-ны даргаар томилогдсон Д.Жаргалсайханд ОХУ-ын Спортын сайд О.Матыциний нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.


Монгол-Оросын спортын салбарт уламжлагдан ирсэн харилцааг илүү өргөжүүлж, хоёр орны баг тамирчдыг олимпын наадамд амжилттай оролцуулах зорилгоор зарим тодорхой саналыг хөндөн ярилцав.


Түүнчлэн ОХУ-ын Буриад болон манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах, хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдтэй харилцаа холбоо тогтоож, орчин үеийн судалгааны тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлж, спортын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн зарим спортын төрлүүдээр ОХУ-ын шилдэг тамирчдыг олимп болон тив, дэлхийн тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах хүсэлт гаргав.


Цаашид хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах тухай ярилцлаа.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Лакшми: Гарц шийдэл

Төсвийн зарлага тэлэлттэй холбоотойгоор Эдийн засаг, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми онцоллоо.

Улаан шугам татсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага  тооцно

Дунд ангиас ахлах ангид элсэн суралцах сурагчдад босго тогтоож, улаан шугам татаж байгааг олон эцэг, эх буруушааж буй. Учир нь энэ төрлийн асуудлаас болж хүүхдүүдийг эрэмбээр ангилах нь сэтгэлзүйн бол

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы төв нутагт ням гарагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ишикава мужид таван хүн гэмтэж бэртжээ.Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 15:08 цагийн