loader
Хүмүүс “Corona” шар айргийг коронавирустэй андуурах болжээ

Хүмүүс “Corona” шар айргийг коронавирустэй андуурах болжээ

Google Trends-ийн тоо баримтаас харвал сүүлийн өдрүүдэд дэлхийн хэд хэдэн орны иргэдийн дунд “corona beer virus” гэсэн түлхүүр үгийн хайлт нэмэгдсэн байна.

Энэ нь өнөөдөр дэлхий дахиныг сандаргаж байгаа шинэ төрлийн коронавирусийг Мексикйн “Corona” брэндийн шар айрагтай андуурснаас үүдэлтэй ажээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нэгдүгээр сарын 9-нд өмнө нь танигдаагүй шинэ коронавирус Хятадад илэрсэн тухай зарлахтай зэрэгцэн ийм үгтэй хайлт АНУ-аас эхлээд Камбож зэрэг улсын интернэт хэрэглэгчдийн дунд эрс нэмэгдсэн байна.

“Corona” нь латин хэлний титэм гэсэн үг юм. Бие дээрээ титмийг санагдуулам жижиг эвэртэй бүлэг вирусийг эрдэмтэд коронавирус гэж нэрлэх болжээ.

Энэ бүлгийн вируст SARS, MERS зэрэг өмнө нь 2003, 2012 онуудад дэлхий дахинд тарж байсан вирусүүд багтдаг. 

Харин Мексикийн Corona шар айраг нь тус улсын Пуэрто Валларта хотын нэгэн сүмийг чимэглэдэг титмээс үүдэлтэй нэр юм байна.

Уг шар айраг 1925 онд буюу анхны коронавирусийг илрэхээс 40 орчим жилийн өмнө үйлдвэрлэгдэж эхэлжээ.

Нэрний давхцал хүмүүсийг будилуулаад зогссонгүй. Зарим хүмүүс аюултай вирусийн дуулианыг ашиг болгохоор ажиллаж эхэлсэн байна.

Жишээ нь баарнууд, шар айраг борлуулагчид Corona шар айргийг түлхүү сурталчилж эхэлжээ. Тухайлбал Шинэ Зеландын нэгэн баар коронавирусийн халдварыг зогсох хүртэл Corona шар айргийг хямдруулах тухай сурталчилсан байна.

Харин тус улс дахь Corona шар айрагны дистрибютор уг сурталчилгаагаа зогсоохыг баарны эзнээс хүссэн гэнэ.

 

 

Эх сурвалж: South China Morning Post

 

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Багш, сурагчдын ачааллыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны Ундраа" сургуульд ажиллалаа.

"Тэрбум мод" хөтөлбөрт 3000 мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай"

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хамтран өнөөдөр (2023.02.08) Улаанбаатар хотод Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөн зохион

Улаан шугам татсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага  тооцно

Дунд ангиас ахлах ангид элсэн суралцах сурагчдад босго тогтоож, улаан шугам татаж байгааг олон эцэг, эх буруушааж буй. Учир нь энэ төрлийн асуудлаас болж хүүхдүүдийг эрэмбээр ангилах нь сэтгэлзүйн бол