loader
Үндэсний бөхийн барилдааны дүрэмд зарим өөрчлөлт орлоо

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд зарим өөрчлөлт орлоо

 “Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-аас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна.


Мөн таваас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 110 минут байна.


Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” өөрчлөлтийг орууллаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ФАТФ: Монгол Улсын үнэлгээг ахиулав

Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь жилийн уулзалт Малайз улсын Куала Лумпур хотод болж байна. Тус уулзалтад Монгол Улсыг төлөө

Монгол улс гадаад паспортын чансаагаараа 193 улсаас 82 дугаарт эрэмбэлэгдлээ

Жил бүр дэлхийн улс орнуудын гадаад паспортын чансааг тодорхойлдог Henley Global байгууллага 2023 оны жагсаалтаа өчигдөр танилцуулжээ.Жагсаалтыг гаргахдаа IATA (International Air Transport Associaton)

Францын "PizzaDoor" пиццаны автомат машин Монголд ирлээ

Уг автомат машин 24/7 цагаар ажиллаж, гурав хүрэхгүй минутад халуун пицца бэлэн болгон үйлчилнэ. Эхний ээлжинд дөрвөн газарт байршуулж байгаа бөгөөд цаашдаа 50 болж нэмэгдэх юм байна. Нийт 70 пиццаны