loader
"Бишкек-2022" тэмцээнээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

"Бишкек-2022" тэмцээнээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Киргиз улсын нийслэл Бишкек хотод болсон тус тэмцээний 17-оос доош насны охидын 69 килограммын жинд энэ жилийн өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Э.Одзаяа алтан медаль хүртсэн байна. Мөн тамирчин Ч.Номин 46 килограмм жинд, Б.Халиун 53 килограмм жинд тус тус мөнгөн медалийн болзол хангажээ.

Өсвөр үе, залуучуудын улсын аварга Э.Одзаяа нь Бишкекийн дэвжээнд Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус ялсан юм.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөгжлийн банкны яллагдагчаар татсан 80 хүний нэрийг зарлалаа

Хөгжлийн банкны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагт хийхээр товложээ.Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрү

Өнөөдрийн ЦАГ АГААР

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна.Өнөөдрийн /01-р сарын 19-ний 20 цаг хүртэлх/ цаг агаарын урьдчилсан мэдээХур тунадас: Ихэнх нутга

Хамтарсан штабын нэгдсэн дадлага хийлээ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Бүгд Найрамдах Франц Улсын “Хэли-Юнион” компанитай хамтран штабын нэгдсэн дадлагыг зохион байгууллаа