loader
Үндэсний бөхийн өмсгөлд шалгалт хийх тодорхой шийдвэр гаргажээ

Үндэсний бөхийн өмсгөлд шалгалт хийх тодорхой шийдвэр гаргажээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос албан ёсоор томилсон үндэсний бөхийн өмсгөл шалгагч нар 5, 6 дугаар сард зохион байгуулсан барилдаануудад тогтмол шалгасан байна.


Улмаар шалгагчид зөрчилтэй өмсгөлийг солиулж, засуулсан бөгөөд шалгагчдаас ихэнх бөхчүүдийн өмсгөлд буй барилдаанд нөлөөлөхгүй байдлыг харгалзан зарим оёдлыг өөрчлөх саналыг ирүүлсэн байна.


Тухайлбал, Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 19 хүртэл ширээстэй байх, шуудагны ширээс 7 байх гэсэн хүсэлт ирсэнийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн 6 дугаар сарын 17-ны хурлаар хэлэлцээд зодогны ширээсийг урьд заасан ёсоор 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байх, харин шуудагны ширээсийг 5-7 байж болохоор шийдвэрлэжээ.


Ташрамд дуулгахад, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар өмсгөлийн шаардлагыг дараах байдлаар баталсан юм. Үүнд:


1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,

2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,

3. Элэг бүсний голч 1.5 см-ээс багагүй байна,

4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,

5. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),

6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,

7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),

8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,

9. Шуудагны уяаны голч 0.8 см-ээс багагүй байх,

10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байх зэргээр өмсгөлийн хэм хэмжээг тогтоосон юм. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хоттой холбоотой зарим шийдвэрийг гаргажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 57 хувьтай байна.

Б.Бямбадорж: Коронавируст халдварын тархалт хичээл эхлэх үеэр нэмэгдэх хандлагатай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж коронавирус болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэд

ТОВЧ ТОЙМ 2022.10.24-10.28

Элчин сайд У.Нямхүү 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Андоррын Гадаад хэргийн сайд хатагтай Мариа Убах Фонтод итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулах үеэрээ аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх