loader
Гольфийн Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Гольфийн Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Монгол Улсын аварга шалгаруулах сонирхогчийн гольфийн тэмцээний нээлт мягмар гарагт болж, нээлтийн ёслолд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр оролцов.

Энэ үеэр гольфийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж урамшуулав. Тухайлбал, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг МҮОХ-ны дээд шагнал “Олимпын алдар” одонгоор, дасгалжуулагч Г.Мэндсайханыг “Олимпын алтан медаль”-иар шагнасныг МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр гардуулан өгөв.

18 дахь удаагийн гольфийн УАШТ-д эмэгтэй 40, эрэгтэй 100 гаруй тамирчин тус тэмцээний эхний дөрвөн өдөр өрсөлдөж медальтнаа тодруулсан. Эмэгтэйчүүдийн тэмцээнд улсын хошой аварга М.Намуунаа 327 оноогоор түрүүлсэн бол улсын дөрвөн удаагийн аварга Б.Батнаран 358 оноогоор мөнгөн медалий эзэн болж, Г.Алтанбилэг 363 оноогоор хүрэл медаль хүртэв.

Эрчүүдийн тэмцээн лхагва гарагаас эхэлж байгаа бөгөөд мөн дөрвөн өдөр үргэлжилж, дүнгээ гаргана.

Монголын гольфийн холбооны хувьд энэ жил тамирчдын чансааг тооцож байгаа гэдгээрээ онцлогтой. Энэ оны 5 дугаар сараас хойш чансаа тогтоох 9 тэмцээн зохион байгуулсан бөгөөд оны эцэс гэхэд 21 тэмцээнээр чансаа гаргахаар төлөвлөжээ. Улмаар чансааны эхний байрт орсон тамирчид улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшутай өнөөдөр Төрийн ордонд уулзав.

Сонсголгүй иргэдийн урлагийн наадам болно

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн соёл урлагийн салбарын холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Э.ЦЭНДБААТАР, З.ШИНЭЧАГТАГА НАРЫН ҮЙЛДЭЛД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖ ШАЛГАЖ БАЙНА

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "MN-25" телевизийн байранд Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар нь хэвлэлийн бага хурал хийх үедээ хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан