loader
Өсвөрийн жүдочид өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Өсвөрийн жүдочид өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Тайландын Бангкок хотноо болж буй жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр Монголын шигшээ баг 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Д. Есүй /Хүч спорт хороо/, эрэгтэйчүүдийн 90 кг-д А.Энхбаяр /Алдар спорт хороо/ нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна.

Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Гансүх /Хилчин спорт хороо/, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Арвин /Чандмань оргил дэвжээ/, 57 кг-д Г.Мөнхтуяа /Шинэ бадрах дэвжээ/ нар хүрэл медалийн эзэд болсон бол эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Шинэтулга шагналт 5 дугаар байр эзэлжээ.

Ийнхүү өсвөрийн тамирчид нийт 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медальтай тэмцээнээ дуусгалаа гэж Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Японы Элчин сайдын өргөмжлөлийг Д.Жаргалсайхан нарын 5 хүн хүртэв

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын 2022 оны өргөмжлөл гардуулах ёслолыг Элчин сайдын өргөөнд өнгөрсөн пүрэв гараг/2022.07.28/-т зохион байгуулав.Уг хүндтэй өргөмжлөлийг Япон, Монгол Улсын х

“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэрэгжиж байна

“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжиж, тэдний ур чадварыг дэ

Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулна. Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад худалдаална.