loader
"Улаанбаатар ММС Энержи" баг, олимпын аваргуудыг хожиж, Их дуулгын эрх авлаа

"Улаанбаатар ММС Энержи" баг, олимпын аваргуудыг хожиж, Их дуулгын эрх авлаа

Хорват улсын Липик хотноо болсон “FIBA 3х3” дэлхийн Гран при тэмцээнд Монголын “Улаанбаатар ММС Энержи” баг амжилттай оролцлоо.

“Улаанбаатар ММС Энержи” баг “D” хэсэгт Хорват, Германы багуудтай таарсан бөгөөд Хорватын Загреб багийг 20:15-аар. Германы Дюссельдорф багийг 21:15-аар хожсоноо 2 хожилтой хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан.

Хасагдах шатанд “Токио 2020” олимпын аварга Латвийн Рига багийг 21:15-аар хожиж, хагас шигшээд шалгарсан. Монголын баг Латвийн багийг олимпын аварга болсноос нь хойш инхүү 2 дахь удаагаа хожоод байна. Улмаар хагас шигшээд Сербийн Лиман багтай таарч, 10:18-аар хожигдсоноор дэлхийн Гран пригийн 3 дугаар байрт шалгарч, 6 мянган ам.доллар болон Лузанн хотод болох дэлхийн Их дуулгын эрх авлаа.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэлд “Ази тивийн багуудаас Европын дэлхийн Гран при-д анх удаа байр эзэлж амжилттай оролцсон “Улаанбаатар ММС Энержи баг”-таа халуун баяр хүргэж, ирэх 7 хоногт Прага хотын Их дуулгад нь амжилт хүсье” хэмээн онцолжээ.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр "Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа. Менежментийн төлбөрийг 6 хувь байхад 3.95 болгосон нь худлаа гэж яриад байгаа. Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байсан.

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Сэтгүүлчид өнөөдөр тайван жагсаал хийнэ

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өнөөдөр /2022.06.13/ 12:00 цагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.Тодруулбал, сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөө ба о