loader
“Азийн хүүхдүүд 2022” наадмаас Монголын баг 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ

“Азийн хүүхдүүд 2022” наадмаас Монголын баг 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо болж буй "Азийн хүүхдүүд 2022" олон улсын спортын VII наадмын масрестлингийн төрлөөр 70 кг-д Одгэрэлийн Жавхлан, 80 кг-д Соёл-Эрдэнийн Заяа нар хүрэл медаль хүртэж багийн медаийн тоог 8 болгоод байна.

Энэ удаагийн наадамд Монгол, ОХУ, Пакистан, Тайланд, Туркменистан, Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан, Ливан, Узбекстан гэсэн 13 орны 1355 тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин оролцож байгаа юм.

Монгол Улсаас тус наадамд жүдо, самбо, кураш бөх, мас рестлинг, усанд сэлэлт гэсэн спортын 5 төрөлд өрсөлдөж байна.

Монголын өсвөрийн баг тамирчдаас “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадмын медалийн салхийг хагалж жүдо бөхийн 46 кг-д Ш.Чилүгэн мөнгөн медаль, 50 кг-д Ч.Төгөлдөр хүрэл медаль хүртсэн бол самбо бөхийн тэмцээний охидын 47 кг жинд О.Нандин-Эрдэнэ, хөвгүүдийн 49 кг-д Б.Чинхүслэн нар хүрэл медалийн эзэд болсон юм.

Улмаар тус наадмын жүдо бөхийн 70 кг-д Лхагвасүрэнгийн Амар-Энх, масрестлингийн төрлөөр 60 кг жинд Гантөмөрийн Эрдэнэхатан нар медаль хүртэж нийт 1 мөнгө, 5 хүрэлтэй болоод байсан билээ.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хаягдал цаас боловсруулах үйлдвэр Монголд

Дэлхий дахинд жилд дунджаар 2.01 тэрбум тонн хог хаягдал гардаг бол Монгол улсад 3.4 сая тонн хог хаягдал гарч түүний 18%-ийг цаасан хог хаягдал эзэлдэг байна. Дэлхий нийтээрээ хог хаягдлыг бууруул

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн хожил байгуулав

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эцсийн шатанд шалгарсан Монголын шигшээ В хэсгийн сүүлийн тоглолтоо дэлхийн чансааны 151 дүгээрт эрэмбэлэгдсэн Йемен улсын шигшээ багтай хийж 2

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, нийслэлийн удирдлагуудын хамт Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжих Нүүрс пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа.