loader
Монголын эмэгтэй шатарчид 11 дүгээрт, эрэгтэйчүүд 62 дугаар байрт явж байна

Монголын эмэгтэй шатарчид 11 дүгээрт, эрэгтэйчүүд 62 дугаар байрт явж байна

Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж буй дэлхийн 44 дүгээр шатрын олимпиадын 9 дэх өдрийн тэмцээнд Монгол Улсын эмэгтэй, эрэгтэй шигшээ баг өрсөлдөгч багууддаа ялагдлаа.

Дэлхийн 44 дүгээр шатрын олимпиад өндөрлөхөд 2 тойрог дутуу байх энэ мөчид Монголын эмэгтэй шатарчид 11 дүгээрт, эрэгтэйчүүд 62 дугаар байрт явж байна.

Есдүгээр өрөгт Их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг, олимпиадын 6 дугаарт эрэмбэлэгдсэн Азербайжаны багт 1.5:2.5-аар хожигдлоо. Энэ өдрийн өргийг дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул өнжсөн.

Эрэгтэй баг 2021 оны "Дэлхийн цом"-ын эзэн дэлхийн элит их мастер Я.К.Дудагаар ахлуулсан Польшийн шигшээ багийн эсрэг 1:3-аар ялагдсан. Есдүгээр өргийг Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Манай эрэгтэй шатарчдын баг 10 оноотой байна.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад албан ёсны уулзалтууд хийж байна.

Монголын 21 жүдоч "Бага дэлхийн аварга"-д өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” өнөөдөр (II.3-5) эхэлнэ. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жү

О.Бурмаа гавьяат есөн жилийн дараа алтан медаль хүртлээ

Красноярскийн дэвжээнд гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Э.Даваанасан нар 72 кг-ын жинд хоорондоо финалдсан юм. Тус барилдаанд О.Бурмаа гавьяат 6:4-өөр ялснаар есөн жилийн дараа Иван Ярыгиний нэрэмжит о