loader
Чингис хаан судлалын олон улсын холбооны Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо

Чингис хаан судлалын олон улсын холбооны Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. 

Энэ хуралд 15 орны 155 судлаачид Чингис хааны түүх, өв соёл, угсаатан зүй, гадаад харилцаа зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тодруулбал,       

  • “Монголын түүх, угсаатны судлал” нэгдүгээр салбар хуралдаанд 31 илтгэл
  • “Монгол хэл, уран зохиол судлал” хоёрдугаар салбар хуралдаанд 32 илтгэл
  • “Монголчуудын соёлын ертөнц” гуравдугаар салбар хуралдаанд 30 илтгэл
  • “Монголчууд ба гадаад ертөнц” дөрөвдүгээр салбар хуралдаанд 17 илтгэл
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” тавдугаар салбар хуралдаанд 18 илтгэл
  • “Чингис хаан ба өнөөгийн ертөнц” зургадугаар салбар хуралдаанд 27 илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллах санал санаачилга  гаргасан. 

Ерөнхийлөгчийн санаачилгыг эрдэмтэн, судлаачид дэмжиж, Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо. Мөн холбооны Удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр болов.  
“Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгч бөгөөд жинхэнэ гишүүн Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор Сономын Лувсанванданы мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

250 сая төгрөгийн үнэтэй автобуснууд дараах чиглэлд зорчино

Парк шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирж буй эхний 100 автобусыг дараах чиглэлүүдэд явуулахаар төлөвлөөд байна.Эхний ээлжийн нийт 117 шинэ автобус бүгд ирсэн бөгөөд ирэх сард багтаан оруулж ирэх 107 ав

Меган Трейнор хоёр дахь хүүхдээ тээж байгаагаа зарлав

Меган Трейнор болон түүний нөхөр поп од Дарил Сабара нар 2 настай Райли нэртэй хүүтэй билээ.Тэд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа мэдэгдэв. Трейнор 29 настай бөгөөд "Би жирэмсэлж чадсандаа

Наадмаар Мэргэжлийн хяналтын байгууллагын 794 байцаагч ажиллана

Баяр наадмын үеэр улсын хэмжээнд 794 улсын байцаагч ажиллахаар болжээ.Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд улсын байцаагчид урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллан