loader
"Улаанбаатар Авто шоу" 3 өдөр үргэлжилнэ

"Улаанбаатар Авто шоу" 3 өдөр үргэлжилнэ

Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2022 оны 6 дугаар сарын 03-05-нд буюу 3 өдрийн турш "Улаанбаатар Авто шоу" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.


Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн шинэ загвар, автын салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг "Улаанбаатар Авто шоу" үзэсгэлэн 6 дахь жилдээ зохион

Улаанбаатар авто шоу 2020, 2021 онуудад цар тахлын улмаас жил дараалан завсарласан гэдгээрээ энэ удаагийн үзэсгэлэн онцлогтой юм байна.


Тухайлбал, Энэ үеэр Дэлхийн автомашины ирээдүйн чиг хандлага болж буй бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашинууд, тансаг зэрэглэлийн, спорт ангиллын, бартаат замын, их хотын зэрэг бүхий л төрөл зориулалтын илүү өргөн сонголттой хараа булаам автомашинуудыг танилцуулах юм.


Мөн 12 дистрибьютер компанийн 20 брэндийн 2022 оны шинэ загварууд, зуны улирлыг зугаатай, адал явдалтай өнгөрүүлэхэд тань туслах аяллын зориулалттай автомашин, чиргүүл, дөрвөн дугуйт мотоциклыг ч сонирхуулахаар бэлджээ.


"Улаанбаатар Авто шоу"-г зохион байгуулах өдрүүдэд автын салбарын албан ёсны эрх бүхий баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээнүүд МАДА ТББ-ын банк санхүүгийн салбарын дэмжигч гишүүн Хас Лизинг компаниас газар дээр нь шийдвэрлэх лизингийн үйлчилгээ үзүүлэх юм байна.


2019 оны 5 дахь удаагийн Улаанбаатар Авто шоу”-ны үеэр танилцуулсан автомашинууд:









foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"ЗАЛИЛАГЧИД ХУУРАМЧ ДАНС АШИГЛАДАГ УЧРААС МӨНГӨӨ БУЦААЖ ОЛОХОД ХЭЦҮҮ"

Малчин эмэгтэй романс залилангийн хохирогч болж, 240 сая төгрөгөө алдсан хэрэг өнгөрсөн зун гарч байсан. Иргэд цахим хуурамч хаяганд итгэж, мөнгөө их хэмжээгээр алдах тохиолдол гарсаар байгаа учраас ЦХХЯ болон Монгол банк хамтран “Unsend” аяныг энэ 7 хоногт эхлүүлж, иргэдэд сэрэмжлүүлэг өглөө.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байна

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар АТГ-ын дэд дарга Г.Азжаргал мэдээллээ. Түүнийг 2020 оны тавдугаар сараас эхлэн шалгаж эхэлжээ.Мөн “Тавантолгой төм

Японы Элчин сайдын өргөмжлөлийг Д.Жаргалсайхан нарын 5 хүн хүртэв

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын 2022 оны өргөмжлөл гардуулах ёслолыг Элчин сайдын өргөөнд өнгөрсөн пүрэв гараг/2022.07.28/-т зохион байгуулав.Уг хүндтэй өргөмжлөлийг Япон, Монгол Улсын х