loader
Монголын шигшээ баг ОУХБХ-ны 100 бичигдэж яваа Палестины шигшээ багтай тоглож хожигдол хүлээлээ

Монголын шигшээ баг ОУХБХ-ны 100 бичигдэж яваа Палестины шигшээ багтай тоглож хожигдол хүлээлээ

 

Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх тоглолтын чухал гараанд өрсөлдөж  буй Монголын шигшээ баг лхагва гарагт ОУХБХ-ны 100 бичигдэж яваа Палестины шигшээ багтай тоглов.


Монголын хөлбөмбөгийн энэ цаг үеийн шигшээ багийн залуус Палестины багийн эсрэг хүчтэй тэмцэл үзүүлж эн тэнцүү байж чадлаа. Харин 85 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоос гоол алдаж харамсалтай хожигдол хүлээлээ.



Энэхүү тоглолтын гарааны бүрэлдэхүүнд О.Оюунбаатар, О.Мөнх-Оргил, П.Баярцэнгэл, Г.Билгүүн гэсэн 4 хамгаалагч үүргээ үнэхээр гайхалтай сайн гүйцэтгэсний зэрэгцээ хаалгач Э.Мөнх-Эрдэнэ өрсөлдөгч багийн олон цохилтыг хамгаалж байсныг онцлох ёстой.


Багийн ахлагч Х.Цэнд-Аюуш өнөөдөр Г.Бат-Оргил, М.Төгөлдөр, Б.Балжинням гэсэн залуу тоглогчидтой дундын шугамыг хариуцан хамгаалалт, довтолгоог дасгалжуулагчийн хүссэнээр тэнцвэржүүлж тоглосон юм.


Довтолгоонд Европт тоглодог мэргэжлийн хөлбөмбөгчин Г.Ганбаяр, шигшээ багийн төлөөх эхний тоглолтдоо оролцож буй Б.Намсрайтай хослон тоглов.


Түүнчлэн гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн Б.Намсрайгаас гадна сэлгээгээр талбайд гарсан Х.Тайванхүү, П.Ууганбаяр, Ж.Цогт-Очир, Т.Дөлгөөн нар үндэсний шигшээ багийн төлөөх анхны тоглолтдоо амжилттай оролцлоо.

Дэлхийн чансаагаар 86 байраар өмнө жагсаж Палестины шигшээд түрүүлж гоол алдахгүй байх нь Монголын багийн эн тэргүүний зорилт байж хамгаалалтдаа онцлон анхаарч тоглосон. Шигшээ багийнханы тактик амжилттай хэрэгжиж 82 минут 0:0-ээр тэнцэж явсан ч шүүгч эгзэгтэй мөчид торгуулийн цохилтыг эсрэг багт өглөө.


Португалийн дээд лигт тоглодог Одай Дабба цохилтыг амжилттай гүйцэтгэж Палестиний шигшээ баг ус агаар мэт гурван оноог авч чадлаа. 



Манай шигшээ баг дараагийн тоглолтоо 6 дугаар сарын 11-ний 12.30 цагаас Филлипиний багтай хийнэ. Үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж багаа дэмжихийг уриалж байна.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"UBCab” тэргэнцэртэй иргэдийн такси үйлчилгээг хариуцахаар болжээ

"UBCab” онлайн такси үйлчилгээ эрхлэгчид тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст зориулан "UBCab care” тусгай үйлчилгээг гаргажээ.

Хүүхдийн эмнэлгүүд өвчин нь хүндэрсэн хүүхдүүдээр дүүрч коридортоо хэвтүүлж байна

Бага насны хүүхдүүдийн дунд менингит ихээр дэгдэж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ. Эмнэлэгт ирж буй хүүхдүүдийг эцэг эх нь буруу оношилж, ханиадтай андуурч, буруу эмч өгснөөс улам хүндрүүлэх болжэ

Иргэний болон жолооны үнэмлэх зэрэг 74 төрлийн лавлагааг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах үйлдлийг халж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.