loader
Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө

Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө

Панам улсын Панама хотноо Монгол Улсын Төрийн дуулал хоёронтоо эгшиглэж,  Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө. Дэлхийн шатрын сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багаас 8 медаль хүртэж, 4 олон улсын цолтон тодорлоо.


Панама хотноо 2022 оны 6 дугаар сарын 10-19-ний өдрүүдэд тус тэмцээнд дэлхийн 37 орны 498 шилдэг тамирчид 7, 9, 11, 13, 15, 17 насны охид, хөвгүүд гэсэн ангиллаар өрсөлдөж медалийн эзэд шалгарлаа.


Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 14 өсвөрийн шилдэг тамирчид маш амжилттай тэмцээндээ  оролцлоо.


7 хүртэлх насны ОХИДЫН ангилалд:

Ч.НАНДИНЖИГҮҮР мөнгөн медаль


8-9 насны ОХИДЫН ангилалд:

И.ЦЭЛМҮҮН мөнгөн медаль

З.ЭНХЗАЯА хүрэл медаль


10-11 насны ОХИДЫН ангилалд:

М.МАРГАД алтан медаль


12-13 насны ОХИДЫН ангилалд:

Г.УРАНГОО алтан медаль

Б.ХУЛАН хүрэл медаль


12-13 насны ХӨВГҮҮДИЙН ангилалд:

Б.ТЭНҮҮНБОЛД мөнгөн медаль


14-15 насны ОХИДЫН ангилалд:

Н.ЭНХБОЛОР хүрэл медаль


Мөн тус тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн дараах 4 тамирчин Олон улсын цолтон боллоо.


Н.ЭНХБОЛОР Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/

Г.УРАНГОО Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер /WFM/

Б.ТЭНҮҮНБОЛД Дэлхийн шатрын холбооны мастер /FM/

М.МАРГАД Дэлхийн шатрын холбооны эмэгтэй дэд мастер /WCM/


Шавь нараа өндөр хэмжээнд бэлтгэж дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдсөн Ц.Батсайхан, Ц.Батболд, Б.Гүндаваа, Г.Мөнхбаяр, Г.Харуулбаатар, А.Энхтуул, Ц.Энхбаяр дасгалжуулагч нартаа МШХ-ноос талархал илэрхийлж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсэж байна.


Бахдам амжилт гаргасан Монгол улсын баг тамирчдад Шатрын Дэлхийн аварга ФИДЕ-гийн ерөнхий санхүүгийн хэлтсийн дарга Жу Чен, ФИДЕ-гийн захирал Их мастер Виктор Бологан, ФИДЕ-гийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хатагтай Сония Жонссон, Индонези, Малайз, Гуамын шатрын холбооны ерөнхийлөгч нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлжээ.


Тэмцээндээ өндөр зохион байгуулалт, хариуцлагатай оролцож багийн ахлагчаар ажилласан МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, МШХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Батболд, дасгалжуулагчдын баг, эцэг эхийн төлөөлөл гэсэн хөшигний ард үлддэг арын албаныханд МШХ болон шатрын спортыг дэмжигчдээс талархал илэрхийллээ.









foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ХАЯШИ ЁШИМАСА МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Аргаль, янгир, идлэг шонхор, тул загас агнах, барих "ЗӨВШӨӨРӨЛ"-ийг дуудлага худалдаагаар олгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг энэ долоо хоногт /2022.11.28/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Мо

Тэнгэрлэг үдэш

Тэнгэрлэг үдэш


2022-04-15 00:00 PM

Яруу тансаг үгсийн орчинд өнгөрөөсөн цаг мөч бүхэн гэгээн, цаанаа л нэг уянгатай, бас ухаарал, уясал дүүрэн. Тийм цаг мөчүүдийн нэг нь энэ үдэш байлаа. “Хулангийн үдэш” яруу найргийн цэнгүүнд морилон саатсан олон буурал найрагчдын ухаарал хайрласан дурсамж, уянга намуухан шүлгийг сонсч гэгээрэв.