loader
Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байгаа бөгөөд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимп, спорт-олимпизмыг дэмжигч монголчууддаа баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.


Мэндчилгээнд, "Зургадугаар сарын 23 бол спорт, олимпизмынхны хувьд онцгой өдөр байдаг. Францын их соён гэгээрүүлэгч, нэрт зүтгэлтэн Пьер-де-Кубертен 128 жилийн тэртээ шинэ олимпын хөдөлгөөнийг эхлүүлж, Олон улсын олимпын хороог байгуулсан энэ өдрийг хүндэтгэн 1948 оноос хойш Олимпын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Олимпын өдөр бол спорт, олимпизмоор дамжуулан эрүүл, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, спортоор хичээллэхэд уриалан дуудах утга агуулгатай өдөр юм. Энэ ч утгаараа өнөөдрийн олимпын өдөр нь та бүхэнд олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, анхлан хичээллэгчдээс аварга баатар хүртэл мөр зэрэгцэн гүйж, хамтдаа баяраа тэмдэглэж, дурсамжаа хуваалцаж, ирээдүйгээ хэлэлцэх эрхэм боломж олгож байна.  Та бүхэнд Олимпын өдрийн халуун мэндийг дэвшүүлж, хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.


Мөн спорт, олимпизмыг дэмжиж явдаг нийт тамирчид, хувь хүн, байгууллага хамт олонд бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилье. Энэ завшааныг тохиолдуулан олимпизмын үйл хэргийн төлөө идэр залуу үеэс насан буурал болтлоо нэр төртэй зүтгэсэн МҮОХ-ны Ерөнхийлөгч асан, ОУОХ-ны хүндэт гишүүн, нас сүүдэр 94-ийг зооглосон “Олимпын өвөө” Ш.Магван тандаа Олимпын өдрийн баярын мэндийг онцгойлон хүргэж, мэхийн ёсолъё" гэжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт  гурван ихэр охин мэндэлжээ

2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Налайх Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх удаа "Гурван ихэр" үрсийг эсэн мэнд амаржуулжээ. Төрөх

Экспорт: Алт, зэс гаргалт 22 хувиар өсжээ

ҮСХ-ны мэдээллээр энэ оны эхний 6 сарын байдлаар манай улсын алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 22 хувиар тус тус өсжээ. Харин төмрийн хүд

Ардчилсан Намын Их хурал болно

МҮХАҮТ09:00 цагт Ардчилсан Намын ҮБХ-ны ээлжит бус хурал болно.МУИС-ийн 2-р байрны 3 давхарт09:00-16:00 цагт МУИС-ийн өвлийн төгсөлтийн баяр болно. Төрийн ордонд 09:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүү