loader
УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД ХОВД АЙМГИЙН ХАРВААЧ Б.МӨНХЗОРИГ ТҮРҮҮЛЛЭЭ

УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНД ХОВД АЙМГИЙН ХАРВААЧ Б.МӨНХЗОРИГ ТҮРҮҮЛЛЭЭ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам өчигдөр Урианхай сурын харваагаар эхэлсэн. 

Урианхай сурын харваанд 330 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн харваач Б.Мөнхзориг 24 оноогоор улсын мэргэн цолны болзол хангаж, төмөр хүлгийн эзэн боллоо. Дэд байрт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул “Алдар” спорт хороо “Алдар жем” багийн харваач Монгол Улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл 24 оноогоор, гутгаар байрт Ховд аймгийн харваач Монгол Улсын мэргэн Э.Хосбаяр 24 оноогоор тус тус шалгарлаа.

Харин дөрөвдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Бямбажав 23 оноогоор, тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын Уугуул “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Баттулга 23 оноогоор тус тус эзэллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өргөө амаржих газар Молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Молекул биологийн шинэ лабораторийн нээлт өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 19-нд боллоо.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх мөсөн хотхоны тохижилтыг энэ долоо хоногт дуусгана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА-)наас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд мөсөн хотхон байгуулж байна.Тодруулбал, оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгө

Н.Содбилэгт нэг өргийн өмнө сонирхогчдын ДЭЛХИЙН АВРАГА боллоо

Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мальта улсын Мелльехо хотноо 10 дугаар сарын 20-30-нд болж. Монголоос таван тамирчин эх орноо төлөөлөн оролцлоо.Тус тэмцээний 2000 хүртэлх чансаат