loader
Боксын олон улсын хамтарсан бэлтгэл амжилттай болж өнгөрлөө

Боксын олон улсын хамтарсан бэлтгэл амжилттай болж өнгөрлөө

Төв аймгийн Батсүмбэр сумын “Champions camp” бэлтгэлийн төвд 2022 оны 7 дугаар 07-20-нд Монголын боксчид олон улсын хамтарсан бэлтгэлийг амжилттай зохион байгууллаа.


Энэхүү олон улсын бэлтгэл нь “Парис-2024” зуны олимпын наадмын эхний хамтарсан болж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Монголын боксын холбооны урилгаар БНХАУ-ын Боксын холбооны дарга Вен Жан, Дэлхийн аварга, Олимпын наадмын мөнгө хүрэл медальт Ли Чан тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй I, II дугаар шигшээ баг 52 хүний бүрэлдхүүнтэй, БНСУ-ын Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хан Юун Мин, Дэлхийн аварга Ле Ок Сунг эрэгтэй, эмэгтэй I, II дугаар шигшээ баг 32 хүний бүрэлдхүүнтэй тус хамтарсан бэлтгэлд оролцлоо. Харин эзэн орны шигшээ багаас эрэгтэй, эмэгтэй 50 хүний бүрэлдхүүнтэй нийт 140 орчим /дасгалжуулагч, тамирчин, эмч, массажист/ хүний бүрэлдэхүүнтэй баг тус олон улсын хамтарсан бэлтгэлд оролцсон юм.  




Бэлтгэл, спаринг, амралт, наадам хосолсон энэ энэхүү хамтарсан бэлтгэлийн өдрүүдэд ёстой л цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэж, жинхэнэ гал гарсан цаг үеэ олсон цугларалт болсон байна.




Нэгдсэн цугларалт 2 дахь өдөр Биеийн Тамир, Спортын Улсын хорооны дарга МУГД Д.Жаргалсайхан, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Э.Билэгт нар ирж бэлтгэлийн явцтай танилцаж, тамирчидтай биечлэн уулзаж амжилт хүсээд явсан бол түүнээс хоёрхон хонгийн дараа буюу 7 дугаар сарын 10-ны өдөр, энэ том арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэгч Монголын боксын холбооны удирдлагууд ирж бүх оролцогч нарт холбооноос гарын бэлэг гардуулж амжилт хүссэн юм.



Энэхүү олон улсын хамтарсан бэлтгэлд оролцсон баг тамирчдаас тус 14 хоногийн бэлтгэлийг амжилттай зохион байгуулахад бүхий л талаар тусалж дэмжсэн Монголын боксын холбоо /МБХ/-ны Ерөнхийлөгч Х.Нямбаатар, МБХ-ны тэргүүн Дэд ерөнхийлөгч Э.Бат-Энх, МБХ-ны Дэд ерөнхийлөгч В.Ганзориг, Дэд ерөнхийлөгч М.Баянмөнх, УЗ-ийн гишүүн, хурандаа Х.Ууганбаяр болон БТСУХ-ны хамт олон, Н.Батсайхан захиралтай Champions Camp, Т.Санчир ахлах тогоочтой Катеринг үйлчилгээний Nomadic Kitchen, KempinskI hotel, Б.Дуламсүрэн захиралтай Эхэн цэвэр ус компанийн хамт олонд талархал илэрхийлсэн юм.







foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргав

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа.30 461 ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖОО

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байгаа бөгөөд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимп, спорт-олимпизмыг дэмжигч монго

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2022-2023 оны хичээлийн жилд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүл