loader
Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах спорт цогцолборын ажил 70 хувьтай байна

Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах спорт цогцолборын ажил 70 хувьтай байна

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах спорт цогцолборын бүтээн байгуулалтыг 2020 оноос эхлүүлсэн нь одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хөл бөмбөгийн талбай, дэд бүтцийн ажил 95 хувьтай байгаа бөгөөд энэ ондоо багтаан спорт цогцолборын зарим хэсгийн ажлыг бүрэн дуусгах аж. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хорооны дэргэдэх нийслэл дэд хорооны ажлын хэсгийн хурлаар наадмын хүрээнд хийх ажил, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хэлэлцлээ.

Зүүн Азийн наадмын холбоо, МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн. Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам билээ. Ийм хэмжээний наадмыг манай улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байгаа.

Зүүн Азийн 9 орны 14-18 хүртэлх насны залуусын дунд зохион байгуулдаг 12 төрөлт спортын наадмыг Улаанбаатар хотноо 2023 оны 8 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан, холбогдох албаны 4500 орчим хүн Улаанбаатард ирэх аж. Спорт, аялал жуулчлалын хувьд ач холбогдолтой энэ наадмыг Зохион байгуулах хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байгаа юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2021 оны

Нутгийн баруун хойд хэсгээр цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.2023 оны 01-р сарын 23-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 24-ний

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг томлигдлоо

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирал О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.П.Ганхү