loader
Жүдочид тивийн АШТ-д оролцохоор Казахстан улсад очжээ

Жүдочид тивийн АШТ-д оролцохоор Казахстан улсад очжээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Нурсултан хотноо энэ сарын 4-7-нд болно.

Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид даваа гарагт Казахстан улсыг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдаа танилцуулж байна.

Ази тивийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А. Адьяасүрэн хүчээ сорих юм байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гашуунсухайт, Замын-Үүд зэрэг 9 боомт гурав хоног амарна

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 22-24-нд амарна. Тухайлбал, БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай" Монгол Улс, БНХАУ-ын хилийн

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.Хуулийн төсөлд Ардын хувьсгалы

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгч Жорж Веллад Итгэмжлэх жуу