loader
Алхагчид “4 аймаг, 400 км” алхалтаа эхлүүллээ

Алхагчид “4 аймаг, 400 км” алхалтаа эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжиж, Монголын явган алхалтын холбооны есөн тамирчин эх орны баруун хязгаар болох Алтай, Хангай, Говийн нутгийн 400 км замыг явган туулахаар аян замдаа гарлаа. Спортын мастер, гарамгай аялагч Э.Чойсүрэнгээр ахлуулсан баг тамирчдыг аялалд гарахын өмнө Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал нар хүлээн авч уулзан амжилт хүслээ. Алхагчид Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар алхалтаа хийх юм. Тэд энэхүү алхалтын бэлтгэлээ нэг сарын өмнөөс хангажээ. Багийн бүрэлдэхүүнд Э.Чойсүрэн ахлагчийн удирдлага дор Ц.Баярхүү, С.Батболд, Ж.Тулга, Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнхзул нар багтсан байна. Аялагчийн үүргэчний жин гэвэл эрэгтэй 45, эмэгтэй аялагчийнх 30 км юм. Аялагчид аялалаа Завхан аймгийн Улиастай хотоос эхлүүлэх бөгөөд тус хотын иргэд  гурван км замыг хамт туулах гэнэ. Аялал Архангай аймгийн Цэцэрлэг хотод өндөрлүүлэх юм байна.  

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Азийн хүүхдүүд 2022” наадмаас Монголын баг 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Приморскийн хязгаар дахь Владивосток хотноо болж буй "Азийн хүүхдүүд 2022" олон улсын спортын VII наадмын масрестлингийн төрлөөр 70 кг-д Одгэрэлийн Жавхлан, 80 кг-д Соёл-Эрдэнийн Заяа нар хүрэл

Жүдо бөхийн 2022 оны дэлхийн шилдгүүд тодорлоо

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос 2022 оны оны шилдгүүдийн нэрсийг зарлалаа. Холбооноос оны шилдэг "IJF awards"-т нэр дэвшигчдийг өнгөрсөн сард тодруулж, үзэгчдээс цахимаар санал авч тодруулсан

"Парис-2024" олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно

Монгол Улсын нийслэлд бадминтоны “Monnis Mongolia International Challenge-2022” олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулна.“Парис-2024” олимпын эрхийн о