loader
Баяр наадмын буриад сурын харваа эхэллээ

Баяр наадмын буриад сурын харваа эхэллээ

Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа Сурын талбайд өнөөдөр өглөө 8.00 цагаас эхэллээ.

Энэ жилийн баяр наадмын буриад сурын харваанд 100 орчим харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлээд байна.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам өчигдөр урианхай сурын харваагаар эхэлсэн.

Урианхай сурын харваанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн, нийт 350 гаруй харваач бэлтгэлээ базааснаас 330 харваач бүртгүүлэн оролцсон юм. Тус харвааны дээд шагнал Эрхий мэргэн цолыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, харваач Н.Жамбал хүртэв. Тэрээр урианхай сурын харваанд 5 удаа түрүүлж Эрхий мэргэн цолтон болоод байна. Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач, Улсын мэргэн М.Батгэрэл 3 удаа түрүүлж Дархан мэргэн цолтон болов. 

Урианхай сурын харваанд Баян-Өлгийн харваачид түрүүлэв.

Энэ удаагийн урианхай сурын харваанд Дархан мэргэн цолтон 1, хошой мэргэн 4 цолтон, Улсын аварга 13, спортын мастер болон дэд мастер цолтой 100 гаруй харваач оролцлоо. Урианхай сурын харваа нь 800 жилийн түүхтэй юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол, Японы бизнес форум болж байна

Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн о

АИ-92 шатахуун 29 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэлтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.А-80 шатахуун 6,109 тонн,АИ-92 шатахуун 39,125 тонн,АИ-95 шатахуун 4,164

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.2023 оны 01-р сарын 26-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Х